Юуны өмнө таны асуулт цахим талбарын баруун дээд буланд байрлах нэмэлт цэсний FAQ буюу Түгээмэл асуулт, хариулт гэсэн хэсэгт орсон байгаа эсэхийг лавлаж үзнэ үү.
Хэрэв таны асуулт технологи, програм хангамж зэрэгтэй холбоотой бол (үүнд тухайлбал: цахим сургалтын талбарт нэвтрэх, талбарт хичээл үзэхэд хүндрэл гарах тохиолдолд, компьютерийн, техникийн болон программын асуудлууд байх) бол 70158820 дугаараас тодруулах боломжтой.
Нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд online.center@ufe.edu.mn руу имэйл бичиж тодруулна уу.
Хичээлийн үйл ажиллагаатай холбоотой бол (жишээ нь онлайн зөвлөгөө өгөх цаг, семинар хэлэлцүүлэг, вэбинар хичээлийн хуваарь гэх мэт) асуудлаар тухайн хичээлийг удирдаж буй багштай шууд чатаар болон имэйлээр хандах шаардлагатай.
Харин сургалтын төлбөр, элсэлттэй холбоотой асуудлаар, мөн төлбөрөө төлсөн боловч хичээлд бүртгэгдээгүй тохиолдолд хөтөлбөртэйгээ, ном сурах бичигтэй холбоотой асуудлыг номын сан руу хандана уу. Үүнд:
Танд Цахим сургалтын талбар луу нэвтрэхэд СЭЗИС-иас олгосон нэвтрэх нэр болон нууц үг шаардлагатай. Оюутан нь имэйл хаягаар явуулсан тус нууц үгийг солих боломжтой. Хэрэв нэвтрэх нэр болон нууц үгийг оруулахад асуудал үүсч байвал online.center@ufe.edu.mn рүү имэйл бичиж холбоо барина уу.
Дараах шатуудаар цахим хичээлийг үзэхээр нэвтэрнэ. Үүнд:
Ухаалаг цахим сургалтын талбар луу нэвтрэхэд СЭЗИС-аас өгсөн нэвтрэх нэр болон нууц үг шаардлагатай.
Хэрэв та өөрийн хэрэглэгчийн нэр эсвэл нууц үгээ мартсан бол доорх хаягаар холбоо барина уу: online.center@ufe.edu.mn руу имэйл бичих, эсвэл хөтөлбөртэйгээ холбогдоно уу!
СЭЗИС нь Монгол улсын Оюуны өмчийн хуулийн дагуу сургалтын агуулгын зохиогчийн эрхийг эзэмшиж буй тул суралцагч түүнийг бүх хэлбэрээр хувилах, тараахыг хориглоно. Та манай үйлчилгээг аливаа хууль бус зүйлд ашиглавал таны үйлчилгээний эрхийг хааж зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу.
Цахимаар суралцахад ямар суурь мэдлэг, ур чадвар шаардлагатай вэ? Компьютер, интернет ашиглах, бие даан суралцах, цагаа зөв зохицуулах мэдлэг чадвартай байх нь цахимаар сурахад илүү дөхөмтэй байна. Мөн оюутан, багш болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг хүндэтгэн харилцаж эв эеийг хичээн, зөв эерэг хандлагатайгаар харилцах хэрэгтэй.